top of page
Logo Files-02.png

ОХУ-ын Төмөр Замын “Ship-or-Pay” журам нүүрсний экспорт болон салбарын хөрөнгө оруулалтад эрсдэл үүсгэж байна

  • sumiyad
  • Apr 14
  • 1 min read

Ганцмод боомт 2025 оны 12-р сарын 15 хүртэл нийт 40.4 сая тонн ачаа нэвтрүүлснээс 38.2 сая тонн буюу 95% нь Монголын нүүрсний импорт байна.


2025 онд боомтын зорилтот хэмжээ 45 сая тонн нүүрс байгаа, үүний 85% нь биелсэн.



Сүүлийн өдрүүдэд нүүрс тээврийн ачаалал мэдэгдэхүйц өссөн.


Энэ долоо хоногийн эхний 2 өдөрт (12.14–12.15) өдөрт дундажаар 1'615 нүүрс тээврийн машин нэвтэрсэн. Энэ нь өмнөх долоо хоногийн дундажаас 15.9%-ийн өсөлттэй (WoW) үзүүлэлт болж байна.


Өвлийн улирал, нийлүүлэлт өсөх хүлээлт, Хятадын уурхайн үнийн дарамттай орчин зэрэг нь тээврийн урсгалд нөлөөлж байна.



Монголын Уул Уурхайн Бүтээгдэхүүний Бирж дээрх арилжаа 2025.11.16–2025.12.16 хугацаанд Монголын компаниуд 1.77 сая тонн нүүрсийг дуудлага худалдаанд байршуулсан ч үүнээс 652,800 тонн буюу 37% нь худалдан авагчтай байлаа.


2025.12.16-нд 38.5 сая тонн нүүрс МУУББиржийн дуудлага худалдаанд бүртгэгдсэн, үүнээс 19.9 сая тонн (52%) амжилттай борлогдсон.



Хэдийгээр арилжааны амжилтын хувь 50-аас доош байгаа ч нийт жилийн гүйцэтгэлийн биелэлтийн хувь 85% байгаа нь эрэлт тогтвортой байгааг илтгэж байна.



Эх сурвалж: SxCoal.

bottom of page